IV улирлын төрийн албаны ерөнхий шалгалтад 47 иргэн тэнцлээ

Categories НийгэмPosted on

2024  оны IV улирлын төрийн албаны ерөнхий шалгалтыг  хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.  Энэ удаагийн шалгалтад нийт 122 иргэн оролцохоор бүртгүүлснээс 97 нь шалгалтад оролцож 47 нь буюу 48.33 хувь нь  тэнцэв. 

Хамгийн өндөр 97 оноотой -1 /Э.Нямгэрэл/, 92 оноотой 2 /Б.Оюуномин, З.Марал-Эрдэнэ/ , 91 оноотой -2 /С.Хулан, Э.Дүүрэнзаяа/, 90 оноотой -1 /С.Цогзолмаа/ нар байна.  Аймгийн Төрийн албаны салбар зөвлөл, “Бат гэгээн эрдэм” ТББ -тай хамтран төрийн албаны ерөнхий шалгалтад оролцохоор бүртгүүлсэн иргэдэд   үнэ төлбөргүй сургалт зохион байгуулсан. 
Өндөр оноогоор тэнцсэн иргэд дээрх сургалт ихээхэн үр дүнтэй байсныг онцоллоо. 

IV улирлын шалгалтын бүртгэлийг аравдугаар сарын 23-ны  09.00 цагаас арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 09.00 цаг хүртэл https://exam.csc.gov.mn/ цахимаар бүртгэж, ийн 20,21-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг шалгалтыг зохион байгууллаа. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.