Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдаан болно

Categories НийгэмPosted on

Монгол бахархлын өдөр, XVII жарны модон луу жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн маргааш буюу энэ  сарын 2-нд тохиож байна.  Энэ өдрийг бүх нийтээр ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигаар баталсан билээ. 

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан  үндэсний бөхийн барилдаан Биеийн тамир, спортын газрын Б зааланд өнөөдөр  18:00 цагт эхэлнэ. 

Мөн энэ өдрийг угтан Төрийн албан хаагчдын дунд зохион  байгуулж буй спортын тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээн энэ сарын 3-ныг хүртэл  аймгийн ЗДТГ-ын спорт заал, БТСГ-ын “А”,”Б” заал, Үйлдвэрчний эвлэлийн хорооны спорт зааланд тус тус болно. 

Мөн энэ өдрийг угтан  олон улс, улсын чанартай спорт, соёл урлагийн тэмцээн уралдаанд амжилт гаргасан тамирчид, сурагчид, тэднийг бэлтгэсэн багш, дасгалжуулагчдад “Талархал” гардуулав.  “Би Монгол хүн”, “Дээлтэй Монгол” арга хэмжээг  сургуулийн өмнөх боловсролын бүх байгууллагуудын дунд зохион байгуулж байна. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.