Баян-Өндөр сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар:
1.Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
2. Хуралдааны дэг батлах тухай
3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сонгох тухай
4.Сумын Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэнэ.
Анхдугаар хуралдааны журам ёсоор энэ удаагийн бүрэн эрхийн хамгийн ахмад настай төлөөлөгч буюу Ардчилсан намаас Баянбулаг багт нэр дэвшиж сонгогдсон Д.Халтар хуралдааныг даргалж байна. Энэ удаагийн хуралдаанд нийт 29 төлөөлөгч оролцохоос Монгол ардын намаас 16 төлөөлөгч, Ардчилсан намаас 13 төлөөлөгч оролцож байна.