БОЭТ-ийн баруун талын болон авто зам болон зогсоолын их засвар шинэчлэлт хийх ажил үргэлжилж байна. Нийт 1,16км авто зам болон авто зогсоолыг бүтэн асфальт бетоноор хучих, шинээр явган зам тавих, авто замын хашлагыг боржин чулуун хашлагаар сольж байна.
Өнөөдөр асфальт бетонон хучилт хийлээ. Маргааш хэвтээ тэмдэг тэмдэглээ хийснээр авто замын хөдөлгөөнийг нээнэ. Ажлын гүйцэтгэгчээр “Хүчит зам” ХХК ажиллаж байна.