Сайжруулсан шороон зам засварлах ажил Рашаант багт үргэлжилж байна

Categories НийгэмPosted on

Өнгөрсөн долоо хоногт “Орхон АЗЗА” ТӨХК улсын чанартай А1001  авто замын км112-оос км125-ын хооронд даралтаар шүрших аргаар хучилтын нүхэн эвдрэлийг нөхөв.  Эвдрэл үүссэн суурийг км138-139 км-т 600м2 талбай, км129-130 км-т 2000м2 талбайг халуун асфальтбетонон хольцоор засварласан. 

Оюут, Хүрэнбулаг, Рашаант, Найрамдал багт 204 м2 талбайд авто замын  нүхэн эвдрэлийг зүсвэрлэж, халуун асфальтбетоноор нөхөхөд бэлдсэн.  Баянбулаг, Булаг, 2а хорооллын 9780 м сайжруулсан шороон замыг засварласан. Энэ долоо хоногт Рашаант багийн  сайжруулсан шороон замыг засварлах ажил үргэлжилж байна.   Мөн “Нигүүлсэн зам” ХХК Дэнж багийн Хаан банкнаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүртэлх 550м сайжруулсан шороон замын суулт өгсөн хэсгийг автогрейдрээр хусаж, усалгаа хийж индүүдлээ. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.