Дотоодын цэргийн 821 дүгээр тусгай салбарт шаардлагатай автомашинуудыг гардуулж өгөв

Categories НийгэмPosted on

Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Орхон аймгийн иргэдийн ундны усны аюулгүй байдлыг сахин хамгаалж ажилладаг Дотоодын цэргийн 821 дүгээр тусгай салбарт Баян-Өндөр сумын иргэдийн ундны эх үүсвэрийг хамгаалахад шаардлагатай автомашин худалдан авах төсвийг 2023 оны жилийн эцсээр 2024 оны төсөвт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар хэлэлцэж 180 сая төгрөгийг баталсан. Өнөөдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдөр тухайн байгууллагад шаардлагатай автомашинуудыг Баян-Өндөр сумын Засаг дарга Б. Баасансүрэн холбогдох хүмүүсийн хамт гардуулж өгөв.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.