Шанд, Даваат багт орон нутгийн төсвийн 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ

Categories НийгэмPosted on

Даваат, Шанд багийн иргэдтэй уулзаж, 2024 онд улс болон орон нутгийн төсвөөр хийх хөрөнгө оруулалт, бүтээн  байгуулалтын ажлын талаарх мэдээллийг өглөө. 

Энэ онд Даваат багт орон нутгийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийх бол Шанд багт 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн талаар Засаг даргын орлогч М.Түмэнжаргал танилцууллаа. 

Даваат багт…

  • 173,9 сая төгрөгөөр камржуулалт хийнэ. Ингэхдээ нэг чиг хардаг 16, 360 эргэдэг 7 ширхэг камерийг шинээр суурилуулна. Одоо ажиллаж байгаа 9 камер дээр 23 камер шинээр суурилуулна.
  • Даваат багийн 17 дугаар сургуулийн уулзвараас Наран багийн 74 дүгээр гудамжны уулзвар хүртэлх авто замд их засвар хийнэ. 
  • Мөн 17 сургуулийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр хийнэ. Тус багт нийт 0,866 км авто замд их засвар, 122 метр квадрат талбайд авто зогсоол хийхээр байна. Үүнд орон нутгийн төсвөөс 961,3 сая төгрөгийг төсөвлөсөн. 
  •  Тус багийн 17 дугаар сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны бохирын шугам, ариун цэврийн байгууламжийг 62,4 сая төгрөгөөр засварлана.
  •  Даваат багийн Зураагийн 2 дугаар гудамжинд хоёр мөртэй бетонон зам хийнэ. Үүнд орон нутгийн 198,4 сая төгрөгийг зарцуулна. 
  •  Гэр хорооллын эрчим хүчийг сайжруулах хүрээнд 9 багийн айл өрхүүдийн цахилгаан хүчдэл унадаг хэсгүүдэд 6 кВ-ын хуваарилах байгууламж дэд станцыг шинээр барина. Үүнд орон нутгийн төсвөөс 1,5 төгрөгийг төсөвлөсөн. Ингэснээр Шанд,Даваат багийн айл өрхийн цахилгаан хүчдэлийн уналт багасах юм.

Шанд багт…

  •  104,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нэг чиг хардаг 11, 360 градус эргэдэг 1 камерийг шинээр суурилуулна. Ингэснээр тус багт одоо ажиллаж байгаа 26 камер дээр нэмж 12 камер нэмэгдэнэ. 
  •  Шанд багт 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1,1 км хатуу хучилттай авто замд их засвар, шинэчлэлийн ажил хийнэ. 
  • Энэ нь 17 дугаар сургуулийн уулзвараас морь барианы уулзвар, Их залуу Шандын 20 дугаар гудамжнаас 17 дугаар сургуулийн уулзвар хүртэл байна.
  •  Тус багийн 41,42,43 дугаар гудамж хооронд 198.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр мөрт зам тавина. 
  •  195 сая төгрөгөөр Шанд багт амралт чөлөөт цагийн талбайн тохижилт, таримал ойн төгөлд хайс, хашилт хийхээр төлөвлөж байна.

Мэдээллийн төв 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.