Орхон аймаг орон нутагтаа хэрэгжүүлж буй “төрийн албан хаагчийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд 36 төрийн албан хаагчдад 233 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого – төрийн бүтээмжийг сайжруулах зорилтын хүрээнд албан хаагчдаа дэмжсэн “Төрийн албан хаагчийн хөгжлийн хөтөлбөрийг нэг жилийн өмнөөс аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж эхэлсэн.
Орон нутагт анхлан хэрэгжүүлж байгаа уг хөтөлбөрийн хүрээнд ийнхүү тухайн байгууллагатаа 5-30 жил ажилласан зарим төрийн албан хаагчдыг байгууллагын саналыг үндэслэн нийгмийн дэмжлэгт хамруулжээ. Ингэхдээ шинээр амины орон сууц барьж байгаа болон орон сууц худалдан авах албан хаагчид, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа орон нутагт нутагшуулж үр дүнд хүрсэн, мөн сайн дураараа бусдад эд эс эрхтэнээ өгч донорын үүрэг гүйцэтгэсэн зэрэг үндэслэлээр нэг саяаас 10 сая хүртэлх дэмжлэг үзүүллээ.
Хөтөлбөрийн хүрээнд 36 төрийн албан хаагчдад 233 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ
