Өнөөдөр аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо хуралдлаа. Аймгийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр болох ба Хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөний дагуу аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо хуралдаж
.jpg)
1. Орлогод нийцсэн орон сууцны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай; 2. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2023 онд хэрэгжүүлсэн ажлын биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай асуудлуудыг хэлэлцлээ.Одоо хэрэгжиж буй “Орлогод нийцсэн орон сууцны байрны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн 4 заалтыг хүчингүй болгож, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг тусгах зорилгоор зарим заалтыг нь сайжруулж засвар оруулах саналаа хорооны зүгээс гаргалаа. Ингэснээр иргэдийн тус орон сууцанд хамрагдах боломж нэмэгдэж, хүртээмжтэй болох, орон сууцыг түрээслээд өмчлөх зохицуулалтуудыг тодорхойлон зааснаараа давуу талтай гэж үзсэн юм. Мөн Хорооны цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэх саналыг хорооны гишүүдийн зүгээс гарлаа.