Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд аймгийн төвүүдэд үйл ажиллагаа явуулж буй МСҮТ-үүдийг нэгтгэх ажил хийж байна.
Үүний хүрээнд Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй МСҮТ, болон Хөдөө аж ахуйн МСҮТ-үүдийг нэгтгэж, Орхон политехник коллеж болгон өргөжүүлжээ.
Оюутнууд тус политехник коллежид гурван жилийн хөтөлбөртэйгөөр хөдөө аж ахуй, барилга, аж үйлдвэр, үйлчилгээ, соёл урлаг, мэдээллийн технологи гэсэн 39 мэргэжлээр суралцах боломжтой.
2023-2024 оны хичээлийн жилд тус коллеж 49 бүлгийн 1123 суралцагч, 140 гаруй багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулах юм.