Аймгийн Ахмадын хороон дээр эрх зүйч, сэтгэл зүйч ажиллаж эхэллээ

Categories НийгэмPosted on

Аймгийн Ахмадын хорооны  намар цагийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар арга хэмжээнд оролцож, ахмадуудтай уулзан санал солилцов. 

Орон нутгаас өндөр настнуудынхаа эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг нь сайжруулах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах зорилгоор  ахмад настны “Ач санах” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд 35 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж,  Ахмадын хороо нэлээдгүй тохижолт, үйлчилгээг хийж өнгө нэмжээ. 
Тухайлбал, ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх амралтын өрөөтэй болсноос гадна номын сантай болжээ. Мөн эрүүл мэндэд нь анхаарч дасгал хөдөлгөөн тогтмол хийх боломжоор хангаж чийрэгжүүлэлтийн танхимаа тохижуулсан байна.

Шинээр хэд хэдэн ажил, үйлчилгээг нэвтрүүлсэн нь эрх зүйч, сэтгэл зүйч нарыг ажиллуулах өрөөг тохижуулж бэлтгэсэнд ахмадууд туйлын сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн. 
Баяр наадмын өмнө аймгийн ИТХ-ын хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцэх үед 26 багийн ахмадын зөвлөл болон  Ахмадын хорооны ажилтан албан хаагчдын цалин, урамшууллыг нэмсэн билээ.  Манай аймаг 12 мянга гаруй ахмадуудтай. Эдгээр бүх  ахмадууд Ахмадын хороогоороо  зочилж чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой юм. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.