Орхон аймаг “Зэс” фестивалийг зохион байгуулна

Categories НийгэмPosted on

     Орхон аймаг,  Эрдэнэт хот уул уурхайн салбараа сурталчлах “Зэс фестиваль” эвэнт арга хэмжээг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулна. 
Монгол улсын Засгийн газрын газраас 2023- 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн онцлогийг илэрхийлсэн эвент арга хэмжээг хөгжүүлэх зорилгыг тавьжээ. Иймд энэ жилээс эхлэн Орхон аймаг уул уурхайн салбараа сурталчлах зорилгоор Зэс фестивалийг зохион байгуулахаар болжээ. 
      Арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар ажиллаж байгаа бол, хамтран зохион байгуулагчаар “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ болон Орхон аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эрдмин” ХХК, “Ачит Ихт” ХХК, “Гал Сэнтий” ХХК, “Зэс Эрдэнийн хувь” ХХК нар ажиллаж байна. 
     “Зэс фестиваль” эвентийн хөтөлбөрт “Copper art” зэсээр урласан бүтээлийн үзэсгэлэн худалдаа, гэрэл зургийн үзэсгэлэн, үйлдвэрүүдтэй танилцах аялал зэрэг арга хэмжээнүүд багтжээ. Мөн зэс эдлэлийн гар урлал, үйлдвэрлэл эрхлэгч иргэд аж ахуйн нэгжүүд үзэсгэлэнд оролцох боломжтой юм. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.