“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1900 өрхөд стандарт ундны усны сав олголоо

Categories НийгэмPosted on

Монгол  Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан  “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний зориулалтын бус хуванцар савны хор хөнөөлийг иргэдэд сурталчлах, зориулалтын бус хуванцар савны хэрэглээг бууруулах зорилгоор ундны усны шаардлага хангасан, эрүүл мэндэд хор нөлөөгүй 20 литрийн  усны савыг  Баян-Өндөр, Жаргалант сумын гэр хорооллын 1900 өрхөд  олголоо.

Хүнсний аюулгүй байдал тэр тусмаа ундны усыг эрүүл аюулгүй саванд зөөж, хадгалж хэвшүүлэх ажлын хүрээнд эко сав нийлүүлэх ажлыг аймгийн ИТХ болон аймгийн удирдлагуудын санаачилгаар  орон нутгийн төсвөөс санхүүжилтыг шийдвэрлэж ийн олгов.  Гэр хорооллын иргэд ус хадгалах сав сонгохдоо аль болох хуванцар савнаас татгалзах, хуванцар савны олон улсын тэмдэглэгээний дагуу хүнсний зориулалттай сав, зэвэрдэггүй хөнгөн цагаан сав, нержин хийцтэй сав зэрэг удаан ашиглагдах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй сав сонгохыг эрүүл мэндийн байгууллагуудаас зөвлөж байгаа билээ. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.