Хяналтын камерын тусламжтайгаар 211 сая төгрөгийн хохирлыг барагдуулав

Categories НийгэмPosted on

Энэ онд орон нутгийн төсвийн 746,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Уурхайчин, Эрдэнэ, Булаг, Хүрэнбулаг, Цагаан чулуут багт  нийт  133ш камерыг шинээр суурилуулан  ашиглалтад оруулаад байна.  Аймгийн Шуурхай удирдлагын төвийн Хяналтын камерын нэгдсэн төвд бүртгэлтэй 523 ш камер байгаагаас 408 камер нь бүрэн ажиллагаатай, 115 камерт үзлэг үйлчилгээний их засварыг хийж байна гэж Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс мэдээлэв.  

Энэ оны эхний 8 сарын байдлаар 454 иргэн, байгууллагаас 494 удаагийн  камерын бичлэг шүүлгэжээ. Үүний үр дүнд 312 сая төгрөгийн хохирлоос 211 сая төгрөгийн эд зүйлийг олж тогтоон хохирлыг барагдуулан ажилласан байна.  Тухайлбал, машинтай шүргэлцсэн 163, хүн мөргөсөн 18 , мал хүний эрүүл мэндэд хохирол учруулах 13 зэрэг гэмт хэрэг зөрчлийг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.