Хаягдлын аж ахуйд өндөр хүчин чадалтай шахуурга суурилууллаа

Categories ҮйлдвэрPosted on

      “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын техник, технологийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд шинэ шахуурга суурилуулж, өнгөрсөн лхагва гарагаас 240 цагийн бүрэн ачаалалтай ажиллуулж эхэллээ. Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулалтын хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан цагт 18000 м3 булингыг 95 метр өндөрт шахах хүчин чадал бүхий,  Хятад улсад үйлдвэрлэсэн 900-HD маркийн шахуургыг ийнхүү суурилуулж байна. Ижил төрлийн анхны шахуургыг өнгөрсөн жил мөн суурилуулсан. Одоогоор Хаягдлын аж ахуйд таван насос ажиллаж байгаа бөгөөд хуучин шахуургууд цагт 15000 м3 булингыг 81 метр өндөрт шахах хүчин чадалтай юм. Хаягдлын шахуургыг шинэчилснээр баяжмал үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад чухал нөлөөтэй. Хаягдлын аж ахуйн хэсэг нь баяжуулах процессын үед гардаг булингыг шахуургаар хаягдал хураах хиймэл нууранд шахах, мөн Баяжуулах үйлдвэрийг эргэлтийн усаар хангах үүрэгтэй юм. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.