Элсний хошууны ашиглалтыг нэмэгдүүлснээр 364 сая төгрөг хэмнэнэ

Categories ҮйлдвэрPosted on

     Баяжуулах үйлдвэрийн бүтээмж чанарын “Эрдэнэс” дугуйлан 18 дахь жилдээ бүтээмжийн чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна. Тус дугуйлангийн санаачилсан “Хоёрдугаар шатны ангилагчийн элсний хошууны ашиглалтыг нэмэгдүүлэх нь” төсөл хэрэгжсэнээр жилд 364 сая төгрөг хэмнэх боломж бүрдэв. Түүнчлэн бүтээмжийг дээшлүүлэх, эдийн засгийн үр ашиг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөр хөнгөвчлөх үйл ажиллагаанд ажилтнуудыг татан оролцуулах нь “Эрдэнэс” бүтээмж чанарын дугуйлангийн нэг зорилго юм. Баяжуулах үйлдвэрийн Бүтээмж чанарын дугуйлангуудын үйл ажиллагааны талаар бүтээмж, инновацийн мэргэжилтэн А.Саруултуяа: “Манай цехэд бүтээмж чанарын олон дугуйлан үр ашигтай ажилладаг. Эдгээр дугуйлангуудын санаачилсан төсөл болон жижиг сайжруулалтын ажлын үр дүнд үйлдвэрлэлийн процесс сайжирч, ажлын байрны эрсдэл бууран, аюулгүй орчин бүрдэж, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа уртсаж, хөдөлмөр хөнгөвчлөгдөж байна. Өнгөрсөн онд манай цехийн бүтээмж чанарын дугуйлангууд 94 төсөл, 159 сайжруулалтын ажил гүйцэтгэсэн. Үүний үр дүнд нийт 12,6 тэрбум төгрөгийн эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллалаа” хэмээн онцлов.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.