“СЭЛЭНГЭ” катеринг бүтээмжийн үйл ажиллагаа нэвтрүүлж байна

Categories ҮйлдвэрPosted on

     Чанартай бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээ, дэвшилтэт технологиор хөгжлийг тэргүүлэх зорилготой СААЖЦ-ын “Сэлэнгэ” катеринг хоол үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаанд бүтээмж хэрэгжүүлэн ажиллаж байна. “Сэлэнгэ” катеринг нь энгийн болон эмчилгээний, цагаан хоол гэсэн гурван төрлийн халуун хоолоор ажилчдад үйлчилж байгаа юм. Өнгөрсөн онд үйлдвэрийн ажилчдад 170 гаруй нэр төрлийн уламжлалт Монгол хоол болон ази, европ шөл, салат, хачраар үйлчилжээ. СААЖЦ-ын  “Сэлэнгэ” катерингийн эрхлэгч Б.Хантамир: “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь үндсэн 6 хэсэгтэй. Бүтээмж чанарын 16 дугуйлан ажиллаж өдөр тутмын үйл ажиллагаагаа сайжруулах, техник, технологийн шинэ дэвшилд хүрэхээр ажиллаж байна. Манай хамт олон 2022 онд 16 төсөл хэрэгжүүлсэн нь ажилтнуудын хөдөлмөр зарцуулалтыг багасгасан, цаг хугацаа, дагалдах хөрөнгө мөнгийг хэмнэсэн ажил боллоо” гэв. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.