Аймгийн аварга шалгаруулах мэтгэлцээний шилдгүүдэд шагналыг нь гардууллаа

Categories НийгэмPosted on

Аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд аймгийн аварга шалгаруулах мэтгэлцээнийг энэ сарын 17-нд Карл Поппер мэтгэлцээний нийгэмлэг ЗДТГ, БШУГ-аас хамтран зохион байгуулсан. Сурагчдад авлигын сөрөг үр дагаврыг танин мэдүүлэх зорилгоор зохион байгуулсан уг тэмцээнд 24 баг өрсөлдсөнөөс тэргүүн байранд V  сургуулийн “Эрдэм” баг, дэд байранд V  сургуулийн “Их мэргэд” баг, гутгаар байранд IV  сургуулийн “Дэвшил” баг, XIV сургуулийн “Хэмжээгүй хэмжүүр” баг тус тус орсон. 

Өнөөдөр ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Н.Мөнхбаяр болон зохион байгуулагчид амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авч уулзан, шагналыг гардууллаа. 

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс урьтаж ерөнхий боловсролын 19 сургуулийн 305 сурагчдад мэтгэлцээний үндсэн ойлголт, анхаарах зүйлсийн талаар дөрвөн цагийн сургалтыг зохион байгуулсан байна. Хичээлийг Монгол Карл Поппер мэтгэлцээний нийгэмлэгийн багш нар заажээ. Мөн нийгмийн ухааны болон түүхийн багш нарт мэтгэлцээнийг таниулах, мэтгэлцэх арга зүй, тактикийн талаар ахисан төвшний сургалтад 27 багш хамрагдсан байна. 

Сурагчид….

  • Авилга нь хүний эрх зөрчигдөх гол шалтгаан болж байна. 
  • Хуулийн хариуцлагийг чангатгах нь авилгатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга мөн.
  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад электрон тамхийг хориглох нь зөв.
  • Өрсөлдөөн нь хамтын ажиллагаанаас илүү үр дүнтэй.
  • Хууль нь ёс суртахуунаас илүү хүнд нөлөөлдөг.
  • Бүх нийтийн цэвэрлэгээг улс орон даяар дахин өрнүүлэх нь зөв гэсэн сэдвийн хүрээнд мэтгэлцсэн  байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.