Ган бөөрөнцөг үйлдвэрлэгчид шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна

Categories ҮйлдвэрPosted on

Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цех энэ онд 19520 тонн “шаар” үйлдвэрлэхээс одоогоор 17 мянга гаруй тонныг үйлдвэрлээд, төлөвлөгөөний биелэлт 89 хувьтай байна. Ган бөөрөнцөг үйлдвэрлэгчид шинэ оны өмнө үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ бүрэн биелүүлэх зорилго тавин өндөр ачаалалтай ажиллаж байна, гэж инженер технологич М.Дорж ярилаа.  

Одоогоор 40мм-ийн голчтой ган бөөрөнцөг сарын нөөцтэй, 80мм-ын ган бөөрөнцөг 3000 орчим тонн хуримтлагдсан байна. Ирэх долоо хоногийн сүүлээр 40-ийн бэлдэц Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс нийлүүлэгдэх бол бусад төрлийн бэлдэц он дуустал хангалттай нөөцтэй байгаа аж. Түүнээс гадна тус цехийн хамт олон технологийн сайжруулалт байнга хийснээр бүтээгдэхүүний чанарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2-3 дахин сайжруулжээ. Харин 2017 оны үзүүлэлттэй харьцуулахад ган бөөрөнцгийн чанар 10 дахин сайжирсан байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.