Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үргэлжилнэ

Categories НийгэмPosted on

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны үнийг 11 дүгээр сарын 1-ний өдрөөс тооцож, хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүний дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийг 11 дүгээр сарын 1-нээс нөхөж тооцон, айл өрхийн 11 дүгээр сард хэрэглэсэн цахилгааны төлбөрийн нэхэмжлэхэд залруулга хийх талаар цахилгаан түгээх компаниудад үүрэг, чиглэл өгөөд байна. 

220 В-д холбогдсон хэрэглэгчийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 700 кВт. Цаг хүртэлх хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь,380 В-д холбогдсон хэрэглэгчийн орон, шөнийн цагаар хэрэглэсэн 1500 кВт.цаг хүртэлх хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь тус тус хөнгөлөх юм.

“Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын айл, өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт улсаас хөнгөлөлт үзүүлдэг билээ.  Ингэхдээ жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс хөнгөлөлтөд хамруулж, дөрөвдүгээр сарын 1-нд дуусгавар болдог.

Оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд айл өрхийн ахуйн зориулалттай хэрэглэсэн цахилгаан хэрэглээнд дараах хөнгөлөлт тооцогдож байгаа юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.