Аймгийн хэмжээнд 727 ажлын байр бүртгэгдэж 327 нь шинээр бий болжээ

Categories НийгэмPosted on

Аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн  2022 оны тавдугаар сарын дүнг танилцуулж хэвлэлийн бага хурал хийлээ. 
Дараах эерэг үзүүлэлт тайлант хугацаанд гарсан байна. 

  • Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 12.7 хувиар, 
  • Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн борлуулалт 9,1 хувь, 
  • Барилга угсралт, их засварын ажил 69.4 хувь, 
  • Тээврийн салбарын орлого  47,3 хувь, 
  • Төсвийн салбарын орлого 51,2 хувь, 
  • Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн орлого 26,8 хувь 
  • Нийт бий болсон ажлын байр 21,6 хувь, 
  • Шинээр бий болсон ажлын ббайр 16,8 хувь, 
  • Нялхасын эндэгдэл 3, 7 промилээр буурсан. 
  • Нийтийн аж ахуйн үйлчилгээний орлого 29,5 хувь, 
  • Ахуйн үйлчилгээнийй орлого 32,8 хувиар тус тус  нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Тайлант хугацаанд   727 ажлын байр бүртгэгдэж 396 нь шинээр бий болжээ. Бүтцээр авч үзвэл боловсрол 14,7 хувь, худалдаа 18,3 хувь, боловсруулах үйлдвэрлэл 15.1 хувь, бусад салбарт 37 хувийг тус тус эзэлж байна.   Өнгөрсөн оны мөн үед 598 ажлын байр бүртгэгдэж байв. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.