Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулав

Categories НийгэмPosted on

         Аймгийн Засаг дарга С.Батжаргал, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 
Төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах, эрүүл мэндийн салбарт өрсөлдөх чадвар бүхий эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд тусламж авах зорилгоор 3 жилийн хугацаатай уг хамтран ажиллах гэрээг байгууллаа. 
          Ингэснээр төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон төрөлжсөн нарийн мэргэжлийн сургалтыг БОЭТ-д хийх боломж бүрдэж, эмч хөгжлийн төвийн үйл ажиллагааг эхлүүлэх, орон нутагт шаардлагатай эмч сувилагчийг бэлтгэх боломж бүрдэж байгаа юм.  
         Түүнчлэн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Эмч” дэд хөтөлбөртэй эрүүл мэндийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг уялдуулан ажиллах, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад урт богино хугацааны сургалтад хамруулах талаар гэрээнд тусгагджээ. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.