Маргааш Амарын талбайд 11:00 цагт 500 хүүхдийн найрал дуугаар Хүүхдийн баяр нээлтээ хийнэ

Categories НийгэмPosted on

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохиож байна. Энэ өдөр  өглөө 09:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл Үйлчилгээний төвийн уулзвараас Нутгийн удирдлагын ордны уулзвар хүртэл төв замыг хааж, хүүхдийн баярын үйл ажиллагааг Амарын талбайд зохион байгуулах юм.
    Амарын талбайд 11:00 цагт “Бид Эрдэнэтийн  хүүхдүүд” найрал дууг 500  хүүхэд эгшиглүүлснээр Хүүхдийн баяр нээлтээ хийж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудын урлагийн тоглолт 14:00 цаг хүртэл үргэлжилнэ.  
Энэ үеэр талбайн уран зураг, 14-16 насны хүүхдүүдийн дунд 3*3 сагсан бөмбөг, буухиа тэмцээн гэх мэт олон төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулахаар ЗДТГ, Нийгмийн бодлогын хэлтсээс бэлтгэл ажлыг ханган ажиллаж  байна. 
   14:00 цагаас хойш байгууллага аж ахуйн нэгжүүдэд Амарын талбайд засагдсан тайз дэлгэц чөлөөтэй байх бөгөөд албан байгууллагууд хүүхэд багачуудаа баярлуулахад нээлттэй.
Мөн 14:00 – 18:00 цагийн хооронд Үйлчилгээний төвийн гадна талбайд соёлын төвүүдийн урлаг соёлын арга хэмжээ явагдах тул хүүхэд багачууд, хүндэт эцэг эхчүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
   Та бүхэнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.