Уурхайчин-2 хорооллын орон сууцанд захиалга авч эхлээгүй байна

Categories ҮйлдвэрPosted on

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1300 айлын “Уурхайчин” цогцолбор хорооллын төсөл хэрэгжүүлж, орон сууцны барилгууд баригдаж байгаа. Үйлдвэрийн ажилтнууд орон сууцны захиалгыг хэрхэн өгөх талаар Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа. 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийгмийн чиглэлээр хийгдэж буй томоохон төслүүдийн нэг нь “Уурхайчин” цогцолбор хороолол. Уг цогцолбор хороолол нь 400 айлын орон сууц бүхий “Уурхайчин-1”, 600 айлын орон сууц бүхий “Уурхайчин-2”, амины 400 айлын орон сууц бүхий “Уурхайчин-3” хорооллоос бүрдэх юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тухайн хорооллын барилгын ажлын гүйцэтгэл 70 хувьд хүрсний дараа  нэгдсэн байдлаар захиалга авах журмыг мөрдөж байгаа. “Уурхайчин-1” хорооллын барилгын ажил дуусах шатандаа яваа. Уг орон сууцанд дээрх зарчмаар  захиалга авч байна. Харин “Уурхайчин-2” хорооллын барилга эхлээгүй байгаа. Гэтэл  уг хорооллын орон сууцанд үйлдвэрийн ажилчдаас захиалга авч,  урьдчилгаа мөнгө авч байгаа тухай албан бус мэдээлэл байна. Иймээс барилгын ажил гүйцэтгэж эхлээгүй байхад ажилчдаас захиалга,  урьдчилгаа төлбөр авснаас үүдэн тухайн барилгын компанид эрсдэлт байдал үүсэх, залилангийн хэрэгт холбогдож болзошгүйг анхааруулъя. Мөн “Уурхайчин-2” хорооллын  барилгын ажлын явц дээрх түвшинд хүрсэн үед Эрдэнэт үйлдвэрээс нэгдсэн захиалга авна. Тухайн үед нь орон сууцны захиалгаа өгөөрэй гэж үйлдвэрийн газрын нийт ажилтанд санууллаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.