АТГ-аас сургалт зохион байгууллаа

Categories НийгэмPosted on

         Авлигатай тэмцэх  газраас аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2020 оны төлөвлөгөөний биелэлтэнд дүн шинжилгээ хийж авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Тиймээс тухайн аймагт авлигын эсрэг хууль тогтоомж, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр аймгийн ГХУСАЗЗ-ийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд зарим зүйл, заалтыг нэмж тусган биелэлтийг тайлагнах шаардлагатай гэж үзэн аймгуудын ГХУСАЗЗ-ын дарга, нарийгн бичгийн даргыг хамруулан сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өглөө. Үүнд:

–        Авлигын эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээг “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон аймгийн Засаг даргын Тамгын газрын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан  төлөвлөх

–        Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс орон нутагт авлигын эсрэг сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор сургагч багш бэлтгэж, чадавхжуулах ажлыг 2021 оны нэгдүгээр улиралд зохион байгуулах

–        Сургагч багшаар дамжуулан иргэдэд чиглэсэн авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцох

–        АТГ-аас зохион байгуулж буй соён гэгээрүүлэх аян, арга хэмжээг орон нутагтаа идэвхтэй өрнүүлэх

–        АТГ-аас бэлтгэн хүргүүлсэн шторк, видео, зурагт хуудас, постер зэрэг контентыг орон нутгийн телевиз, радио, цахим хуудсаар болон бусад арга хэлбэрээр дамжуулан түгээх ажлыг хэвшүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж үзжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.