АНУ-д “COVID-19”-ийн 35 сая тун вакциныг тарьжээ

Categories Дэлхий дахиндPosted on

АНУ-д өнөөдрийн байдлаар “COVID-19”-ийн 35.2 сая тун вакциныг тариад байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв пүрэв гарагт мэдээллээ.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, АНУ даяар 35 203 710 тун вакциныг тарьсан нь одоогоор улсын хэмжээнд түгээгээд байгаа 57 489 675 тун вакцины 61 орчим хувьтай тэнцэх ажээ.

Тодруулбал, АНУ-ын хүн амын 8.5 орчим хувь буюу 28 сая хүн коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн бол хоёр хувь буюу долоон сая хүн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д “COVID-19” халдварын 26.6 сая тохиолдол бүртгэгдэж, 455 мянга гаруй хүн нас баржээ. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.