BLUR хамтлагийн түүхэн замналаас

Categories Урлаг, СпортPosted on

1989 онд Англид байгуулагдсан.
Дэмон Элбарн – дуучин
Грэм Коксон – гитарчин
Алекс Жэймс – басс-гитарчин
Дэйв Раунтри – бөмбөрчин

Дэмон, Алекс, Грэм гурав Голдалитийн коллежэд сурч байхдаа Дэйвтэй танилцаж Seymour хэмээх хамтлаг байгуулан тухайн үедээ Лондонгийн ойролцоох жижиг клубүүдээр тоглодог байжээ. Энэ хамтлагийн тоглолт дуучин Дэмон Элбарны туслалцаатай тайзны маш хүчтэй шоу хэлбэрээр явагддаг юм. Тэдний нэг удаагийн шоу тоглолтыг үзэж сонирхосон дуучин, хөгжмийн зохиолч Дэвид Боуи тэднийг Food Records фирмтэй гэрээ байгуулахыг санал болгосноор бүх зүйл 380 хэм эргэжээ. Уг ашигтай гэрээг байгуулаад хамтлагаа Blur /”толбо”/ болгон өөрчилж 1990 онд Английн Топ-50-д багтсан дебют ”She’s So High” синглиэ хийсэн байна. 1991 оны намар “There’s No Other Way” сингль Английн хит-парадад наймд бичигдсэн нь электро-поп урсгал дахин моодонд орж байгааг гэрчилсэн явдал болов. Ер нь бол энэ хамтлаг нео-панк стилийн хүчтэй поп чиглэлээр тоглосон нь поп хөгжмийн түүхэнд цоо шинэ урсгалыг бий болгосон юм. Blur байгуулагдаад хоёрхон жил болоход тэдний дебют “Leisure” цомог үндэснийхээ хит-парадад хаалтгүй хоёрт бичигджээ. 1991 оны сүүл 1992 оны эхээр тэд Европ болон Шинэ Зеландад айлчилан тоглолтоо хийгээд “For Tomorrow” гэдэг хүчирхэг синглиэ гаргасан нь эх орондоо төдийгүй Америкт амжилт олсон байна. Түүний дараа “Modern Life Is A Rubbish” цомгоор Английн “хамгийн алдартай залуу хамтлаг”-ийн шагналыг хүртэж байв. Энэ цомогт Английн тухайн үеийн нийгмийн хурц асуудлууд болон хүчирхийллийн тухай бүтээлээ оруулжээ. Blur-ын дараагийн “Parklife” цомог Английн поп, рокийг үндэслэгчдийн нэг Дэвид Боуи, Queen, Move зэрэг хамтлаг, дуучдын хөгжим дээр тулгуурлан хийгдсэн байна. Энэ цомог бараг бүтэн жил Английн хит-парадад багтаж чадсан гэдэг. Өнөөдөр “орчин үеийн Битлз” гэгддэг Oasis нь бүх талаараа Blur-ийн цорын ганц өрсөлдөгч гээд бодохоор энэ залуучууд хэр зэрэг “том гарууд” болоод байгаа нь ойлгомжой.

Нийтэлсэн: Р.Слава

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.