Кортни Лав: “Би Куртыг хэзээ ч араар нь тавьж байгаагүй, гэхдээ…”

Categories ЭнтертайнментPosted on

Түүний эцэг эх нь залуудаа жинхэнэ үнэнч хиппичүүд байжээ. Бүхнийг өөрсдийнхөө эрх чөлөө гэсэн уриан доор шийдэх дуртай тэд шинэхэн төрсөн охиндоо анх учирсан хайр дурлалаа насан туршдаа санан дурсаж байхын тулд Лав /Love/ хэмээх нэрийг өгсөн гэдэг. Лав охин гурван настай байхдаа эцэг Хэнкийн хамт 1969 оны домогт Вудстокийн рок их наадмыг үзэж байлаа. /Тэрхүү их наадмыг үзэж байгаа Лавын зургийг бид Grateful Dead хамтлагийн “Aoxomoxoa” хэмээх гуравдахь цомгийн хавтасан дээрээс харж болох юм.Орч./ Ер нь бол түүний эцэг эх хоёр нь залуу насныхаа зугаа цэнгэл, өөрсдийн сонирхолыг чухалд тавьж байснаас Лав охин багаасаа л өөрийгөө авч явах, биеэ даах байдалд дасан зохицохоос өөр аргагүй байсан ажээ.

Энэ ч утгаараа тэрээр томчуудын задгай амьдралын дунд ямар ч өрөвдөж энэрэх сэтгэлгүй гэмээр нэлээн зэрлэгдүү хүмүүжлийг олж авч байлаа. Ингэснээр Лав дөнгөж дөрвөн нас хүрэнгүүтээ тамхи татаж үзээд зогсохгүй жилийн дараа гэхэд өөрийн шүтдэг хамтлагийнхаа зурагтай цамцыг хулгайлсныхаа төлөө насанд хүрээгүй хүүхдүүдийн шоронд хүртэл ороод үзжээ. Мөн тэрээр тухайн үед байнга нууцаар ээжийнхээ дотуур хувцасыг өмсөн толины өмнө эргэлдэж, суга болон хоёр хөлнийхөө завсар үс ургаж байгаа эсэхийг байнга “шалгадаг” этгээд зуршилтай байсан гэдэг. Харин “колони”-оос гарч ирснийхээ дараа тэр ээжийнхээ хамтаар дэлхийг тойрсон аялалд гарсан байна. Ингэж явахдаа түүний ээж нь гуравдах нөхрийнхөө хамтаар Шинэ Зеландад цагаачлан амьдрахаар шийдэн охиноо Южин дэхь өөрийн найзууд дээрээ орхин оджээ. Чухам яагаад тэр охиноо хаа хамаагүй хүмүүст орхих болсон талаар хожим олон ч таамаг гарч түүндээ Лаваас хариулт авахыг хүсэгчид их гарч ирж байсан. Харин үүнд цэг тавихаар одоогоос хэдэн жилийн өмнө Лав: “-Би ч түүнд их ч олон удаа гай болж байсан байх. Ямартай л тэр хүнтэй унтах болохоороо намайг хааш нь оруулахаа мэдэхээ байчихдаг. Тэртээ тэргүй нэг автобусанд байгаа юм чинь би түүний олон сексийг нүдээрээ харсан. Заримдаа аятайхан ч юм шиг мэдрэмж төрөөд л…” хэмээн тухайн үед дөнгөж долоохон настай охин байсан тэрээр дурсан ярьсан байдаг. Гэхдээ ээжийнх нь гуравдахь нөхөр охиныг бэлгийн ажилд уруу татах оролдлого хийдэг байсан талаарх яриаг тэр хий хоосон цуурхал хэмээн няцаасан юм.

Мөн түүний хэлснээр дунд сургуульд тэрээр суралцаж байхдаа үе тэнгийн хэн нэгэнтэй найзалж нөхөрлөх тун хэцүү байжээ. Учир нь түүнд зөвхөн насанд хүрсэн эрчүүд тэр дундаа эрэгтэй багш, эрэгтэй захирал, эрэгтэй эмч нар гээд… Цаадуул нь ч түүшнийг шохоорхдог нь ч илт байв. Энэ байдлыг нь ч мэдсэн сургуулийн сурагчид түүнийг үнэхээр үзэн яддаг байсан байна.Гэхдээ түүнийг сургуулийнхаа нэгэн багшид охин насаа зориулсан хэмээн тухайн үед шуугиж байсан. Нэгэн үдэшлэгийн дараа тэр багшийн хамт усан бассейнд орж дараа нь сургуулийнхаа ойролцоо байдаг буудалд орж өглөө нь тэндээс гарч ирэхдээ ангийнхаа нэгэн хөвгүүнтэй таарчээ гээд л сонин хэвлэлэээр бичиж байжээ. Харин лавын хувьд охин насаа гээсэн талаараа хэзээ ч ам нээж байгаагүй гэдэг.

Ингээд тэрээр 1973 онд Шинэ Зеландад ээж дээрээ очсон хэдий ч тэнд байдал тийм ч аятайхан биш байсан тул Лав дахин юм хумаа баглаж аваад Портландыг зорьжээ. Ийнхүү хэсэг хугацааг Шинэ Зеланд Портланд хоёрын хооронд аялан шал дэмий өнгөрүүлсэн тэрээр хэдэнхэн жилийн дараа гэхэд төрөлх Южиндээ хамгийн танхай атаман, дээрэмчин охины нэгд тооцогдох болов. Тэр он жилүүдэд Лав баривчлагдаж болох бүх л төрлийн хэргийг үйлдсэн гэдэг. Ингэхдээ зөвхөн биеэ үнэлэхээс л тэр татгалзаж чаддаг байж. Харин өөрт таалагдсан эртэйгээ ханаа ч хэзээ ч загас наадуулах нь түүний хувьд энгийн зүйл байсан юм. Ялангуяа түүнийг машин дотор, нийтийн бие засах газарт найз залуу гэх мэртэйгээ секс хийж байгааг харах нь найз нөхдөд нь жинхэнэ бахархамаар бас атаархмаар байсныг хожим түүнийг нэрд гарсан хойно дээрэмчний бүлгийн нэгэн гишүүн нь хэвлэлийнхэнд ам алдаж байв. Ийнхүү гудамжны амьдрал түүнийг өөртөө алгуурхнаар уусгасаар л…Гэтэл нэг өдөр түүний нэгэн найз залуу Англиас ирснийхээ дараа түүнд “-Чи рок хөгжмөөр оролдох хэрэгтэй. Чаднаа.”-гээд түүнд Pretenders, Squeeze болон Sex Pistols гэсэн гурван хамтлагийн цомгийг өгчээ. Тэр өдрөөс хойш Лав рок од болохоор эргэлт буцалтгүй шийджээ.

1982 онд тэрээр Ливерпульд ирснээр Teardrop Explodes хамтлагийн Ян Маккаллочийн туслалцаатай Англи болон Европоор ээлжит аялалаа хийжээ. Ян тэр хоёрын хооронд ажил хэргийн гэхээсээ дотно харьцаа, сексийн хамтрагчид гэх тал нь илүү байсан гэдэг. Тэрхүү аялалын явцад 18 нас ч хүрээгүй охин өөрөөсөө долоо ах залуугаас сексийн талаар их зүйлийг мэдэж, сурсан гэдэг. Хамгийн гол нь группэн сексийн гайхамшигийг Лав тэгэхд л мэдэрсэн байна. Яны хувьд олон эмэгтэй үйлчлүүлэгчтэй үнэн хэрэгтэй бол эр биеэ үнэлэгч байсан гэлтэй. Гэвч хэсэг хугацааны дараа Лав Яны оронд уг хамтлагийн дуучин Жулиан Коупыг хамтрагчаараа сонгожээ. Коуп бүр Лавд зориулан “When I Dream” гэсэн дуу хүртэл зохиож байлаа.

Тэгвэл 1984 оноос эхлэн түүний стриптиз шоуны эрин үе эхэлжээ. Япон, Тайваньд тэрээр тайчих урлагаа үзүүлсний дараа Америкт ирж согтуу эрчүүдийн нүдийг хужирлах болжээ. Ойролцоогоор жил хэртэй тайчсан тэрээр 1987 онд Leaving Trains хэмээх панк-рок хамтлагийн Жэймс Морелендтай танилцаж ээлжит секс скандалаа дэгдээж эхлэв. Жэймсийн хувьд түүний тайчих урлаги болон өмнөх “ах нараасаа” сурсан сексийн туршлага зэрэг нь ихэд таалагддаг байжээ. Харамсалтай нь Жэймс гэнэтэийн үхлээр нас барснаар Лав Faith No More хамтлагийн анхны бүрэлдэхүүнд багтан дуулах болсон гэдэг. Ийнхүү тэрээр хамтлагаас хамтлагт, эрчүүдийн өврөөс өвөрт дамжсаар л хэдэн жилийг ардаа өнгөрөөжээ.

Энэ хугацаанд тэр хоёр ч кинонд тоглож өөр бас гурван эрийг өвөртөө оруулан жаргаасан бөгөөд 1989 он гэхэд Sonic Youth-ын Ким Гордоны туслалцаатай өөрийн Hole /”Нүх”/ хэмээх хамтлагаа байгуулсан байна. Тайзан дээр гитараа эвдсэн хамгийн анхны эмэгтэй дуучин, сексийн гаж үйлдлийг сурталчилсан үгтэй дуунууд, хамгийн зан суртахууны доголдолтой хамтлаг гээд олон сенсаацууд түүний хамтлагаас гарах болов.

Ингээд 1992 онд тэр домогт Nirvana-гийн ахлагч Курт Кобейнтэй гэрлэжээ. Энэ гэрлэлтийн талаар олон нийт ихэд гайхаж, цочирдож хүлээн авсан билээ. Учир нь гранж-рокийг үндэслэгч эр яахаараа тэрхүү “нүх” эмэгтэйтэй гэрлэсэн, Лавын цаад санаа чухам юунд байна гэхчилэн олон таамаг гарч эхэлсэн. Нөгөө талаасаа Лав дэндүү чалчаа, задгай, хурц бол Курт түүний хажууд маш дуугүй, тайван нэгэн байсанд бас гайхах зүйл их байв. Гэхдээ Лав Куртын эхнэр болсн оор амьдралд өмнөхөөсөө өөрөөр хандах болж эхнэр гэдэг утгаараа олон нийтэд харагдахыг хичээж байв. Харамсалтай нь тэр хоёрын эрхэм хүсэл болсон хар тамхи, архидалт зэрэг нь шинэхэн амьдралыг нь жинхэнэ там болгож эхлэв. Дээр нь Лавын нөгөөх л сексийн задгай хүсэл… Ер нь бол түүнийг Курттэй амьдарч байхдаа таван ч сексийн харьцатай байж бүр нэгээс нь хүүхэдтэй болон үр хөндүүлж байсан гэдэг баримт ч байдаг. Энэ бүх байдлаас болон тэдний 1992 оны найман сард төрсөн Фрэнсис охиныг нь хүүхдийн эрхийг хамгаалах байгуулага асрамжиндаа авахыг оролдож ч байсан юм. Гэвч тэдний амьдрал 1994 оны дөрвөн сард гарсан буун дуунаар бүр мөсөн устсан гэхэд болно. Курт амиа хорлолоо.

Энэ хэрэгт Куртын шүтэн бишрэгчид Лавыг буруутгаж байлаа. Гэхдээ тэдэнд үүнийг нотлох ямар нэгэн баталгаа байгаагүй юм. Лав ч: ”- би хэзээ ч нөхрөө араар нь тавьж байгаагүй. Харин эртний андуудтайгаа л мэр сэр уулздаг байсан. Түүнийг Курт ч өөрөө бараг хүлээн зөвшөөрсөн шүү дээ” хэмээн мэдэгдэж байсан нь гайхалтай.Нөхрийнхөө үхлийн дараа Лав шокноос гарахгүй удсан бөгөөд бүр Далай лам болон нэртэй сэтгэл судлаачдад хандаж байлаа. Ингээд хэсэг хугацааг бөөн скандал болон уран бүтээлийн багагүй амжилтаар үдсэн түүнийг 1996 онд нэрт найруулагч Милош Форман “Ард түмэн Ларри Флинтийн эсрэг” хэмээх скандал кинондоо тоглохыг урьжээ. “Хастлер” хэмээх порно сэтгүүлийн эзний хар тамхичин найз бүсгүйн дүрд тоглосон түүнийг үзэгчид жинхэнэ өөрийнхөө амьдарлыг бодитоор харууллаа. Куртыг хөнөөсөн шалтгаан эндээс тодорхой боллоо хэмээн шүүмжилж гарчээ. Үнэндээ бол тэр Куртыг үхэх үед түүний дотны анд, рокер Патитай илт явалдаж байсан гэдэг. Тэгвэл уг кино ч гэсэн хайртай залуугаа элдэв шившигт явдалуудаас болон алдаж байгааг харууладагаар дээрх хэрэг явдалтай төстэй хэмээн үзэхэд хүргэжээ. Гэсэн хэдий тэрээр уг бүтээлд жүжигчний авьяасаа харуулж чадсан гэж үзэн “”Оскар” болон “Алтан бөмбөрцөг”-ийн шагналд хүртэл нэр дэвшиж байв. Тэрээр 2003 оны 10 сарын 02-ноос экс-нөхрийнхөө байшинд шилжэн амьдарч эхэлсэн бөгөөд өдгөө 39 настай тэрээр одоо хар тамхины эрчимт эмчилгээ хийлгэж байгаа аж. үүнийхээ зэрэгэцээ Лав өөрийн бие даасан цомгоо гаргахаар эртний анд Яндаа хандаад байгаа бөгөөд тэдний харьцаа дахин сэргэх эсэхийг олон нийт харсаар л бас хүлээсээр л …

Тэр үнэхээр анхны сексийн багштайгаа дахин “хичээлээ” үргэлжлүүлэх болов уу…

Нийтэлсэн: Р.Слава

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.