“Хью тэр янхантайгаа нийлэн намайг доромжилсон”

Categories ЭнтертайнментPosted on

Лиз Херлиг “Симиэн” хэмээх өөрийн продюсерийн компаниа байгуулсных нь дараа яагаад ингэж нэрлэх болсно талаар хэвлэлийнхэн бараг мянган удаа асууж байсан билээ. /энэ үг нь “сармагчин” гэсэн утгыг агуулдаг ажээ. Орч./ Ингэхэд нь Лиз огт эргэлзэж тээнэгзлэлгүй хамгийн товчхоноор “Тэр бол үнэхээр шимпанзетэй адилхан новш” хэмээн хариулдаг байлаа. Энд  Хью Грантын тухай яриа яригдаж байгаа билээ.

Олон жилийн туршид Лиз Херлийг царайлаг залуу, жүжигчин Хью Грантын найз бүсгүй гэдгээр олон нийт ойлгож ирсэн. Үнэхээр ч Хью л түүнийг дагалдан жүжигчин байхаас нь эхлэн бүр алдарт “Estee Lauder” фирмийн нүүр царай болтол нь шоу бизнесийн ертөнцөд нэр алдартай болгож өгсөн билээ. Өнөөдөр дур татам жүжигчин бүсгүй өөрийн хэзээ ч төсөөлж байгаагүй тэр нэр алдарт хүрч дэлхийн томоохон брэндүүд зөвхөн түүнтэй хамтран ажиллахын тулд яахаас ч буцахаа болиод байгаа гэлтэй.

Нэгэн нартай сайхан өдөр л тэрээр дэлхий нийтийн өмнө “Версаче”-гийн хамгийн үнэтэй даашинзыг өмсөн хамгийн тансаг материалаар хийсэн хувцасаар гангаран үнэт утсаар нэхсэн торгон цамцыг сурталчилан гарч ирсэн нь үнэн. Тэгтэл дараагийнх нь өдөр гэхэд томоохон сэтгүүлүүд түүний зургаар өөрсдийгөө чимэж эхэлсэн бол түүний маргааш нь л Лиз рүү ур  хугацаанд хамтран ажиллах гэрээ хийх санал тавин “Estee Lauder”-аас утасдсан гэдэг. Үүнд тус компаний эзэн Пранж Стиполын уйгагүй хөдөлмөр их нөлөөлсөн гэдэг. Нөхөргүй бүр найз залуу ч байхгүй байсан сахйан бүсгүйг өөрийн бизнестээ татахын тулд тэр үнэхээр эр хүний 13 байтугай мэхээ гаргасан гэдэг. Байнгын бэлэгсэлт, цэцгийн баглаа, үнэтэй ресторан дахь үдийн зоог гээд Пранжийн хувьд багагүй мөнгөөр шатаж байсан тухайгаа тэр найзууддаа их ярьдаг байжээ. Харин Лизийн хувьд тус фирмд ажилд орсныхоо дараахан Пранжийн тэр их халамж санаачлагын хариуг барьсан гэсэн яриа байдаг. Мэдээж нэг оронд орох… 

Уг гоо сайхны компани түүнтэй хамтран ажитллах болоход Лизийн царайны хувьд нэг том асуудал гарч иржээ. Энэ нь Лиз багаасаа л жинхэнэ панкийн шүтэн бишрэгч байсан явдал ажээ. Панкийн үнэнч фанат тэрээр чихэндээ 12 ширхэг ээмэг зүүчихсэн, хамартаа хүртэл персинг хийлгэчихсэн байсан нэртэй компанийн сурталчигаанд тохирч өгөхгүй байлаа. Гэвч мэдээж тэр том ашигтай сэнал нэгэнт ирээд байсан тул Лиз тэр бүх “дефект”-ээ тэр дор нь янзлуулсан байна.

Ингэж өндөр ашиг бүхий томоохон төсөл дээр ажиллаж эхэлсэн Лизийн хувьд тухайн үед энгийн найз байсан жүжигчин Хью Гранттай хамтран ажиллах санаа төржээ. Тэд хамтдаа нэгэн продюсерын компани байгуулахаар болж түүнийгээ хүссэнээр болгон урлагийн ододтой хамтран ажиллаж эхэлжээ. Үүгэрээ Лиз өөрийн андаа улам нэр хүндтэй жүжигчин болгон өөрийн бизнесийн дараагийн шатанд гаргах зорилготой байсан байна. Тэд хамтран Хью Грантын гол дүрд нь тоглосон нэгэн киног хүртэл продюсерлосон юм.

Харин энэ хугацаанд тэдний харьцаа улам дотно болж ирэхийн хэрээр Хьюд Лизийн хэний ч дор орохгүй гэсэн хүсэл зориг, бие даасан байдал, соёлч зан зэрэг нь ихэд таалагдаж эхэлсэн байв. Амьдрал ч тэдний хувьд эхэлсэн… Гэхдээ Лизэд бараг анхнаасаа л аймхай хульчгар зантай, худал зүйл их хийдэг Хью таалагддаггүй байсан талаараа тэр хожим мэдэгдэж байсан юм. “Хью яг л эмэгтэй хүн шиг шалчигнуур. Надас юу хүсээд байгаагаа шууд хэлчихэж чаддаггүй. Орон дотроо байхдаа ч гэсэн өөртөө маш иргэлгүй байдаг байсан. Тэгсэн хэрнээ бусад олон хүүхнүүдийн сайхан талаар амаа олохгүй чалчина. Үнэхээр ч заримдаа түүнийг араар нь тавьж, хэний ч санаанд оромгүйгээр гомдоомоор болдог байлаа” хэмээн Лиз нэгэн ярилцлагандаа дурьдаж байсан юм. Ингээд өөртөө дэндүү иитгэлтэй бүсгүй, өөдгүй хульчгар зантай эр хоёрын гэр бүлийн уур амьсгал аажим аажимаар хөндийрч эхэлжээ.

Хьюгаас түрүүлж Лиз түүнээс харьцаагаа дуусгавар болгох саналыг тавьжээ. Гэтэл Хьюгийн хувьд түүнээс гэрлэх талаар санал тавьж бүр үр хүүхэдтэй болмоор байгаагаа ч хэлсэн байна.

Гэсэн ч тэд саллаа. Лизийн амьдралд ч өөртөө итгэлтэй, харгис төрхтэй ч гэгддэг асар их хөрөнгийн өв залгамжлагч Стив Бинг гэх эр орж иржээ. Тэр бол Хью Грантаас огт өөр хүн байлаа. Лизийн хувьд тэрхүү оньсого мэт баян эрийг хайрлахыг ихэд хичээж байсан бөгөөд түүний зүгээс өөртэй нь гэрлэх санал ирнэ гэдэгт ч итгэл төгс байсан юм.  Тэр хоёр дурлалын романс олон түмнийг гайхшруулж байлаа. Зах хязгааргүй мэт бие биенээ хүсэх тэмүүлэл, тансаг амьдралын хэв маяг, элдэв сенсааци гээд бүх зүйл тэднийг хүрээлж байсан юм.  

Харамсалтай нь бүх зүйл санаснаар болсонгүй. Учир нь Лизийн жирэмсэн болоод байлаа. /Хью тэр хоёрын хувьд жирэмсэн болох боломж гараагүй гэдэг. Орч./ Үүнийг мэдсэн даруйдаа Стив түүнээс харьцаагаа тасалж олон нийтэд өөрийгөө үүнд огт хамаагүй Лиз ч түүний хувьд хэн ч биш, удахгүй төрөх хүүхэдийг ч тэр өөрийнх гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгджээ. Бараг тэрээр Лизтэй хэдхэн удаа унтсан, ингэхдээ байнга жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэж байсан тухайгаа ч илэн далангүй ярьжээ. Тэгвэл Лизийн хувьд ихээхэн явдалтай хүүхэн больж хувирч байна уу? Ийм асуудал болон түүнийг эцэг нь гэдгийг нотлох арга л Лизд үлдсэн байлаа.

Сэтгэл санааны хүнд байдалд ороод байсан Лиз ямартаа ч хүүхдээ төрүүлсэн. Хүүгийнх нэр Дамиан Чарльз. Ингээд төрөөд удаагүй байхдаа Лиз хүүгийн эцгийг Стив мөн болохыг батлах зорилгоор ДНК-ийн шинжилгээ хийлгэхээр болжээ. Эцэг нь ч Стив гэдэг нь тодорхой болов. Ингэснээр бяцхан хүү Дамиан насанд хүртлээ төрсөн эцгээсээ жил бүр 250.000 долларын тэтгэмж авч байхаар болсон юм.

Харин Лизийн амьдралд Хью Грант оролцсон хэвээрээ л байлаа. Түүний уйлах шахсан гуйлт, шальчигнасан байдал нь яг хэвээрээ. Лизийг хаана ч явсан /хүүхдийн хуцасны дэлгүүр, эмнэлэг г.м./ тэр байнга дагадаг болсон бөгөөд цаг тутамд түүнийг хүүхдийнхээ эцэг болгон эргэн нэг дороо амьдрая хэмээн гуйна. Гэвч тухайн үед Хью Грант Лос-Анжелесийн нэгэн захын дүүрэгт өөрийн машин дотроо янхан хүүхэнтэй аман секс хийж байгаад цагдаад байригдан жинхэнэ скандал гэгчийн эзэн болчихоод байсан билээ. Уг мэргэжлийн янханы хэлснээр Хью түүнтэй бэлгийн харьцаанд орохгүй зүгээр л амаараа хөхөж тавиулбал 500 доллар бэлнээр өгнө гэсэн ажээ. Ингэхдээ Хью бага зэрэг хар тамхи хэрэглэчихсэн мансуурлын байдалтай байжээ. /Энэ явдлын талаар “Секс Скандал” дараагийн нэгэн дугаартаа дэлгэрэнгүй нийтлэхээр бэлтгэж байна. Орч./ үүрээр шахуу цагдаагийн эргүүлд баригдсан тэрээр шүүхээс олон нийтийн газар бие зөв авч яваагүй гэсэн шалтгаанаар багагүй хэмжээний мөнгөн торгуулиар шийтгүллсэн юм.

Хьюгийн хувьд байдал нэгэнт улам дордож нэр хүнд нь навс унан карьер нь ч цаашид хэвийн үргэлжлэх нь тодорхойгүй болоод байсан тул Лизийн хувьд түүнийг дахин хүлээн авахыг хүсэхгүй байжээ. Харин Лиз Хьюд эцсийн удаа боломж олгон Дамиан хүүгийнхээ загалмайлсан  эцэг нь болохыг зөвшөөрчээ.

Тэр өдрөөс хойш хэсэг хугацаа өнгөрлөө. Амьдрал Хьюгийн хувьд Лизийн хувьд ч өмнөх шигээ энгийн л өнгөрсөөр… Гэтэл нэгэн өдөр Лиз насан туршдаа хайж явсан жинхэнэ эр хүнийг олжээ. Түүнтэйгээ Лиз хамаатныхаа нэгэн хүлээн авалтын үеэр танилцжээ. Арун Наяр бол Лизийг анх удаа төгс эмэгтэй гэдэг утгаар нь хүлээн авсан эр хүн байлаа. Өндөр соёлтой, зарчимч зантай Арун бол Лизийг хайрлаж чадах цорын ганц хүн байсан гэхэд болно. Лизэд ч тэр анхны харцаар таалагадсан гэдэг.

Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол хамгийн сүүлд тэд Лондонгийн хамгийн тансаг ресторануудаар хооллон Темзад романтик аялал хийн, үдэш болгон л тохилог буудлуудаар буудаллах болжээ. Арун бол маш дэгжин хувцасладаг нэгэн бөгөөд тэрээр энэтхэгийн даавууны хамгийн том үйлдвэрийн өв залгамжлагч гэр бүлийнхээ хамгийн баян хүний нэгд тооцогддог залуу ажээ. Лизийн хувьд Ээтхэг ёс заншил, энэтхэг эрийн хайр халамжийг мэдрэх нь хамгийн сайхан зүйл болжээ. Үүнд бас нэг нөлөөлж байгаа зүйл нь Аруны эртний энэтхэгийн уламжлалт  эмэгтэй хүнийг таалах урлагийг төгс эзэмшсэн явдал гэнэ. Энэтхэг эр хүний хайраас гадна ор хөнжлийн дээд зэргийн таашаалыг мэдэрсэндээ Лиз маш жаргалтай байгаагаа нэгэнтээ нуухаа больжээ. Нөгөө өмнөх өрөвдөлтэй эмэгтэйн дүр төрх одоо нэгэнт үгүй болсон байна.

Харин энэ хоёр хосын хувьд ганц хоёр таагүй зүйл байдаг аж. Тэр нь Аруны өмнөх эхнэр Лизийг “эрийн хулгайч” хэмээгдэг бол эмээ нь шинэ бэр болх гэж байгаа бүсгүйг дэндүү задгай зантай, замбраагүй эмэгтэй гэж үздэгт байгаа гэсэн. Үнэхээр ч Лизийн хувьд тийм бүрэг ичимхий ард түмний дунд дэндүү задгай хувцаслаж, хаана хамаагүй өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлчихдэг хурц зантай нэгэн л дээ. Тэгээд ч түүний хагас нүцгэн зурагтай олон сэтгүүл Энэтхэгийн номын худалдаагаар дүүрэн байгаа. Бүр Аруны бага дүүгийнх нь ханан дээр хүртэл түүний хөхөө гаргасан зурагт хуудас /плакат/ наалттай байдаг гэхээр тэр нөхдүүд уурлахгүй л яахав. Гэхдээ энэ бол амархан засаж ч болох “дутагдал” шүү дээ. Зүгээр, Лиз…

Энэ ч утгаараа Арун, элдэв хориг саадаас эмээлгүй Бомбейд Лизийг дагуулан ирж гэрийнхнээсээ түүнтэй гэрлэх зөвшөөрлийг гуйжээ. Ингэхдээ бүр хууль ёсны гэр бүл шүү. Хэрвээ тэдний энэ оролдлого амжилттай болвол удахгүй ээлжит дэлхийг доргиосон энэ зууны хамгийн баян хурим Энэтхэг болон Англид болох нь ээ. Хүлээж л байя, амжилт хүсцгээе, Лиздээ…

Нийтэлсэн: Р.Слава

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.