Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл явагдаж байна

Categories НийгэмPosted on

Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн “Төрийн албаны тухай” хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулийн хүрээнд анх удаа “Төрийн албаны ерөнхий шалгалт”-ыг ирэх сард авах гэж байна. 

Уг шалгалтад оролцох иргэдийн бүртгэлийг нэг сарын хугацаатай буюу 10-р сарын нэгнээс 30-ныг дуустал Төрийн албаны зөвлөлийн WWW.CSC.GOV.MN сайтаар явуулах юм. Иргэд цахимаар бүртгүүлэхдээ бичиг баримтын дугаар, тод байдалд анхаарч скайнердаж оруулах, диплом, мэргэжлийн зэргийн үнэмлэх зэргийг нэг PDF файл болгон оруулах, бүртгэлийн хураамжийн төлбөрийг QR код уншуулан интернет банк ашиглан төлөх, одоо ашиглаж байгаа мэйл хаягаар бүртгэл хийх зэргийг анхаарах шаардлагатай. 

Энэ шалгалт нь төрийн албаны нөөцийг бүрдүүлэх зорилготой бөгөөд тэнцсэн иргэд нь 3 жилийн хугацаанд нөөцөд бүртгүүлж, дараагийн мэргэжлийн ажлын орон тоо зарлагдах явцад хоёр дахь удаагийн шалгалтыг өгөх юм. “Төрийн албаны ерөнхий шалгалт”-д оролцох хүсэлтэй иргэдэд онлайн бүртгэлд хэрхэн хамрагдах асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг 2019-10-07-ны өдөр 17:00 цагт Нутгийн удирдлагын ордны /Захиргаа/ хурлын зааланд зохион байгуулна.  

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн