Ахмадуудад чиглэсэн үйл ажиллагаанд 300 гаруй сая төгрөг зарцуулжээ

Categories НийгэмPosted on

Аймгийн ИТХ, ЗДТГ, Ахмадын холбоо хамтран олон улсын ахмадын баярыг тохиолдуулан 1000 ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, баярын цэнгүүн зохион байгууллаа. 

Орхон аймаг 10  мянга гаруй ахмадтай бөгөөд үүний 1000 орчим нь уг цэнгүүнд хүрэлцэн ирсэн байлаа.

Аймгийн ИТХ, ЗДТГ-аас ахмадуудынхаа эрүүл мэнд, боловсрол, амралт чөлөөт цаг, хөдөлмөр эрхлэлтэд нь чиглэсэн “Ач санах” дэд хөтөлбөр хэрэгжүүлж 2017 оноос хойш 300 гаруй ахмадыг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулжээ. Мөн ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, зөвлөн туслах үйлчилгээ, нийгмийн халамж, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд 300 гаруй сая төгрөг зарцуулсан байна. 

Дээрх цэнгүүний үеэр 100 гаруй ахмадыг Засгийн газрын болон аймгийн ИТХ, Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагналаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэгийн туслах Г.Мөнх-Очир УИХ-ын гишүүн О.Содбилэгийн мэндчилгээг уншиж танилцуулан аймгийн Ахмадын хорооны ажлын хэрэгцээнд зориулан телевизор бэлэглэлээ. 

Олон жил Эрдэнэт хотын нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим ахмадуудыг “Хүндэт ахмад”-аар өргөмжлөн, Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар шагнал гардууллаа. Цэнгүүний үеэр нийслэлээс МУГЖ Х.Үнэнхүү, Э.Бүрнээбаяр, Ц.Үенч тэргүүтэй уран бүтээлч нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө. 

 Одоогийн байдлаар манай аймагт ахмадуудад чиглэсэн 22 зөвлөл үйл ажиллагаа явуулж байна. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн