Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжүүд хаалга цонхоо дулаалах шаардлагатай

Categories НийгэмPosted on

Эрдэнэт хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай явж байна.        

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүднээс Орхон аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаар “Албан даалгавар” гарсан билээ. 

Албан даалгаварын хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагууд айл өрх, албан байгууллагууд,

Аж ахуйн нэгжүүдээр хяналт, шалгалт хийж халаалтын шугамын схемийг зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчилсөн, халаалтын горим алдагдуулах зэрэг зөрчил гаргасан бол эрчим хүч, дулаанаар хангахыг түдгэлзүүлэхээр болжээ.  

Мөн хотын инженерийн шугам сүлжээ, дэд станцуудад мэргэжлийн байгууллагуудыг хяналт тавьж засвар арчлалт хийж, айл өрх байгууллага аж ахуйн нэгж, СӨХ-д өөрсдийн хариуцсан хаалга цонхондоо дулаан алдагдлыг бууруулах зорилгоор дулаалга хийх шаардлагатай байна. 

Дээрхи албан даалгаварын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хотын захирагчийн албанд даалгажээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн