Дуучин Т.Дэлгэрмөрөн гэргийн хамт Далай ламд бараалхжээ

Categories ЭнтертайнментPosted on

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн гэргий Т.Ананда, Наро Банчэн гэгээнтэн нарын хамт Дармасалаг зорьж, Дээрхийн гэгээнтэн, Далай ламд бараалхжээ.

Тун удахгүй нийтэд түгээх “Этүгэн” цомгоо Дээрхийн гэгээнтэн Далай ламаар аравнайлуулсан талаараа тэрбээр сошиал хуудаснаа нийтэлжээ. Энэ талаараа тэрбээр дараах сэтгэгдлийг бичсэн байв.

Далай ламын сүсэгтэн олонтойгоо уулзах тэр торгон мөч дэндүү ихээр хайр төрөм.
Түүнийг хүрээлэн буй тоолж баршгүй бурхан багшийн шавь нар МЭГЗЭМ хэмээх тарнийг хотол даяараа аялан уншиж ерөөж угтах юм.
Орон орноос ирсэн буддистүүдийг номын ерөөлд даган баясах хуралд суухын өмнө яг л хил гаалиар шалган нэвтрүүлдэг шиг нэгд нэгэнгүй шалгаж буу барьсан Энэтхэг цэргүүд, Төвдийн бие хамгаалагчид болон дагалдан явах хутагт хувилгаадууд нь түшиж хүрээлсэн байх юм.
Түүний гэгээн дүр 80 хэлтийсэн гэж хэлэхээргүй,арьс нь булбарай зөөлөн,ухааны цараа хэдийн төгс гэгээрэлд гүн нэвтэрсэн байгаа нь тэр олон мянган сүсэгтэн олны хайр ивээл,сүсэг биширлээр батлагдана.
Бидний Монголчууд хөх хадаг яндраараа сүсэгтэн олноос тод ялгаран харагдаж,аргагүй хөх толботныг таньж хүндэтгэн ирж хайр ивээлээ хүртээдэг нь үнэнхүү ерөөлтэй.

“Бурхан байдаг бодит амьдралыг туулж, зовлонг гэтэлгэх хүн төрлийг олон тэмтчихдээ,амьд орших бүхний төлөө бүтээж бидний хүсэж хичээсэн “Этүгэн” цомог амилж буй бодит түүхийг та бүхэн тольдож байна.
Монгол түмнийхээ дагшин их язгуурыг энэ биедээ шингээж өмсгөл зүүлтээсээ эхлэн нэр төрөө эрхэмлэн дээдэлж, чинхүү хүндэтгэлийг үзүүлсэн тийм үнэн бишрэлийг дээрхийн гэгээн Далай лам олны дундаас онцгойлон олж харсан юм.
Өөрийн эрхгүй эд эсээр минь Монгол бахархал дүүрэн хуйларч, түмэн зон олныхоо жаргалд тэмүүлэх амьдралыг даатгасан бидэн хоёрын мөрөөдлийн хаалга ийнхүү үүдээ дэлгэлээ.
Сэтгэлд хорогдсон хайртай бүхнийхээ хойноос цурхиран уйлж, эрчилж зангирсан эд эс минь энэ мөчид эл газарт сулран тавигдлаа.
Газар тэнгэрийн заагт гараас минь атгаж, шүтэн барилдсан буянаар учирсан амраг минь ээ.
Дэлхийн дээвэр хүртлээ, дэвэрч эрхэллээ чамдаа. Дэндүү ихээр итгэл одуулж ганцхан чамайгаа би ээж шигээ санан хүндэтгэн биширье. Галав юүлж, тэнгэр ниргэсэн ч ганхах үгүй чинийхээ төлөө бат зогсъё Т.Дэлгэрмөрөн би.

Дуучин Т.Дэлгэрмөрөн тун удахгүй бурхны шашинт хүмүүст зориулан Бурхан багшийн сургаал номлолыг мюзикл концерт болгон хүргэх аж. Тус тоглолтыг үнэ төлбөргүйгээр сүсэгтэн олонд хүргэх бөгөөд “Этүгэн” цомгоо ч мөн хүрэлцэн ирсэн бүх хүнд бэлэглэх юм байна. 
 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.