Шинэ 7 хоногт гарах онцлох үйл явдлын тойм

Categories Дэлхий дахиндPosted on

Энэ 7 хоногийн хувьд пүрэв гарагт гарах Европын төв банкны уулзалт онцлох үйл явдал болох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь евро бүсийн эдийн засагт түлхэц үзүүлэх болно хэмээх хүлээлт үүсээд байна. Үүний зэрэгцээ, АНУ-Хятадын худалдааны хэлэлцээр, хэлэлцээргүй Brexit болон бусад асуудлууд үргэлжилсээр байна.

  1. Европын төв банкны уулзалт

Европын төв банкны хувьд пүрэв гарагт эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэмжээ авах нь тодорхой байгаа боловч яг ямар алхам хийх нь одоогоор тодорхой бус байна. Бодлогын хүүг бууруулах нь өсөлтийг бий болгох хэдий ч юу ч хийхгүй байх гэдэг сонголт ч бас байгаа, тэд Brexit-н үр дүнг харахаар ямар нэг алхам хийхээ азнаж магадгүй хэмээн шинжээчид үзжээ.

  1. Brexit-н тодорхойгүй байдал

Их Британийн ерөнхий сайд Boris Johnson-ний Brexit-н төлөвлөгөөний санал ялагдал хүлээсний дараа 10-р сарын 31-ний эцсийн хугацааг 3 сараар хойшлуулах магадлал ихэссэн байна. Үүний зэрэгцээ Johnson-ий ерөнхий сонгуулийн хугацааг урагшлуулах төлөвлөгөө дахин бүтэлгүйтсэн билээ. Тус улсын хувьд мягмар гарагт гарах ажил эрхлэлтийн мэдээлэл голлох нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

  1. Хятадын үзүүлэлтүүд

Өнгөрсөн ням гарагт гарсан Хятад улсын 8-р сарын экспортын үзүүлэлт харьцангуй сул гарч, АНУ-руу хийсэн тээвэрлэлт 16 хувиар буурсан нь дэлхийн 2 дахь том эдийн засаг сул байгааг харуулж байна. Энэ 7 хоногийн хувьд мягмар гарагт гарах инфляци болон үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд эдийн засагт дэмжлэг үзүүлэх төлөвтэй байгаа ч хэрвээ сул гарвал бодлогын хүүг хөнгөвчлөх шаардлага байгаа эсэхийг бодож үзэх хэрэгтэй болно.

  1. АНУ-ын үзүүлэлтүүд

АНУ-н улсын хувьд голлох үйл явдал нь баасан гарагт гарах 8-р сарын жижиглэн худалдааны тайлан болж байна. Тус үзүүлэлт өмнөх сард 0.7 хувийн бууралттай гарсан бол энэ удаа шинжээчдийн таамаглаж буйгаар 0.2 хувийн өсөлт үзүүлэх төлөвтэй байна.

9-р сарын 1-нээс эхлэн АНУ Хятадын 112 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд 15 хувийн татвар ногдуулсан байгаа бөгөөд 2 тал 10-р сарын дундуур хэлэлцээрээ үргэлжлүүлнэ гэж зөвшилцсөн байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн