Жимсэн дээр наасан код юу илэрхийлдэг вэ?

Categories ЗөвлөгөөPosted on

Та жимсэн дээр наалтыг өмнө нь анзаарч л байсан байх. Гэхдээ наалтан дээрх тоо нь юуг илэрхийлдэг болохыг мэдэх үү? Энэ нь олон улсын стандартын дагуу тавьдаг код юм байна. Та бүхэнд цаасан дээрх кодын дагуу жимс хэрхэн сонгох зөвлөгөөг хүргэж байна.

3 эсвэл 4-өөр эхэлсэн 4 оронтой тоо

 Энэ нь хөдөө аж ахуйн технологийн стандартын дагуу жимсийг тарьж ургуулсныг илтгэнэ. Ихэнх тохиолдолд жимсийг химийн бордоо ашиглан тарьж ургуулсан байдаг.

9-өөр эхэлсэн 5 оронтой тоо 

Жимсийг аливаа химийн бордоогүйгээр органик аргаар тарьж ургуулсан. Хамгийн эрүүл сонголт юм. 

8-аар эхэлсэн 5 оронтой тоо байвал

Хэрвээ код нь 8-ын тоогоор эхэлж байвал жимсийг худалдаж авахаас татгалзах нь зөв. Учир нь энэ кодоор генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг тэмдэглэдэг байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.