Дэлхийн томоохон компаниуд өөрсдийн брэнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд амжилттай борлуулахын тулд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, давуу талыг илтгэхээс гадна мөн өвөрмөц, хүний ой тоонд хүрэхүйц уриа үгс зайлшгүй шаардлагатай болдог билээ. Үүний дагуу олон ч компаниуд өөрсдийн уриа үгсээ олон нийтэд амжилттай хүргэхийн тулд компанит ажил зохион байгуулж тэр нь ч үр дүнгээ өгч дэлхий даяар брэнд бүтээгдэхүүн болсон түүхүүд олон байдаг.

Спорт хувцас барааны дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг болох “Nike” компанийн “Just do it” буюу “Зүгээр л үүнийг хий” хэмээх алдарт уриа үг. Энэ уриа үгийг Nike компани 1988 онд авч хэрэгжүүлсэн ба Америкын цуврал алуурчин болох Гери Гилморийн шүүгчид хандан хэлсэн сүүлийн үг болох “Just do it” хэмээх үгнээс санаа авч уриа үг болгон хэрэгжүүлсэн түүхтэй билээ. Үүний дараагаас Nike компанийн жилийн орлого 1988-1998 оны хооронд 877 сая доллараас 9.2 тэрбум доллар болтлоо өссөн байна.

АНУ-ын хамгийн том сүлжээ их дэлгүүр “Wallmart”. Тэдний уриа үг “Save money, Live better.” буюу “Мөнгөө хэмнээд илүү дээр амьдарцгаая” хэмээх уриа үг юм. Wallmart сүлжээ их дэлгүүр нь дэлхийн 27 оронд 11000 гаруй сүлжээтэй билээ.

Дэлхийн хамгийн том түргэн хоол McDonald’s-ын “I’m lovin’ it” буюу “Би үүнд дуртай” хэмээх уриа үг. Mакдоналдс дэлхийн 119 оронд өөрийн салбартай ба өдөрт 68 сая хүн үйлчлүүдэг байна.

Электрон барааны дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн нэг Японы “Sony” корпориацийн “Make believe” буюу “Хийх гэж байгаа зүйлдээ итгэ” хэмээх уриа.

Спорт хувцас барааны дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг болох “Adidas” компанийн “Impossible is nothing” буюу “Боломжгүй зүйл гэж үгүй” уриа. 2012 оны судалгаагаар “Adidas” компанийн жилийн орлого 34.48 тэрбум долларт хүрсэн байна.