Машины ослоос суудлын бүсний ачаар амьд гарсан 10 залуугийн зураг, түүх

Categories ЗөвлөгөөPosted on

Машины осолд өртөн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс асар олон. Тэр тусмаа манай улсад энэ асуудал бүр ч хурцаар тавигдах нь мэдээж. Суудлын бүс хэрэглээгүй иргэнийг торгох арга хэмжээ зөвхөн та болон таны эрхэм хүмүүсийн амь насыг хамгаалах гэсэн нэгэн оролдлого гэдгийг ойлгож, байнга суудлын бүсээ зүүж, зүүлгэж хэвшээрэй!   

NZ Transport Agency (NZTA)-гийн зүгээс хэрэгжүүлсэн уг төсөлд машины ослоос амьд үлдсэн 10 залууг оролцуулж, тухайн үеийн түүхийг яриулан, ямар ноцтой хохирол авчирч байсныг нь харуулсан юм.

1. Лиам Бетелл

“Миний нурууны гурван хэсэгт яс хугарч, биеийн зүүн талын бүх хавирга, баруун талын таван хавирга хугарсан. 10 хоногийн турш команд орсон. Би охиноо төрөхөөс нэг хоногийн өмнө л ухаан орсон. Би суудлын бүсээ зүүсэн байсан учраас л амьд байна.”

2. Кахутиа Фостер

“Суудлын бүс бие дээр үнэхээр ийм мөр үлдээдэг” хэмээн түргэн тусламжийн эмч Наташа Мккэй уг төслийн хүрээнд ярьсан бөгөөд “Энэ зүйл амь насыг чинь хамгаалах болно. Гэхдээ хэрхэн амь насыг чинь аварсныг харуулах ийм мөр үлдээдэг юм” хэмээсэн байна.

3. Дион Перри 

“Би чадахаараа хичээсэн ч машин тэр дороо хазайж, би машинтайгаа хоёр удаа 360 градус эргэсэн. Би эргээд зургуудаа харах мөчид үнэхээр толгойд минь нэг зүйл орох шиг л болсон. Би хэрвээ суудлын бүсээ зүүгээгүй байсан бол хамаагүй ноцтой байдалд орох байсан. Бүр төсөөлөх аргагүй тийм байдалд. Би өөрийн түүхээ ярихаар энд байж байна.”

4. Дэн Мэйсон 

Маш олон хүмүүс суудлын бүсийг амь насыг хамгаалагч биш илүү ачаа, ядаргаа мэтээр үздэг үзлийг уг төсөл өөрчлөхөөр оролдож байгаа юм.

5. Рик Хэйра 

“Галт тэрэг машиныг минь ирж мөргөсөн тэр үйл явдлыг би бүхэлд нь санаж байна. Машины цонх хагарах, төмөр хяхтнах чимээг би санадаг. Би түүний дараа даруйхан суудлын бүсээ тайлсан. Гэхдээ амь насыг минь тэр зүйл л аварсан юм байна гэдгийг ухаарсан. Одоо би алхаж, түүхээ хуваалцаж байна. Олон хүн харамсалтай нь тэгж чадахгүй байдалд хүрсэн.”

6. Дилан Чирнсайд

“Би яг л киноны нэг хэсэгт сэрсэн юм шиг байсан. Намайг сэрэхэд хэн нэгэн хүн ‘Чи машины осолд орсон’ гэж хэлсэн. Би хаана байгаагаа мэдэхгүй, бас үнэхээр хүнд гэмтсэн гэдгээ ойлгохгүй байсан. Суудлын бүс намайг урд цонхоор шидэгдэхээс хамгаалсан. Би өөрийгөө үнэхээр азтайд тооцдог. Тийм ээ, би одоо энд амьд байна шүү дээ.”

7. Вилли Карберри

2014 онд Вилли Карберригийн машин өндөр хүчдэлийн шонг хурдтайгаар мөргөсөн бөгөөд аймшигт ослоос амьд үлдсэн цор ганц хүн тэр байсан юм. Учир нь суудлын бүс зүүсэн ганцхан хүн нь тэр байжээ.

8. Жэймс Мкдоналд 

“Хэрвээ чи суудлын бүсээ зүүхгүй бол амьдралаараа наадаж байна л гэж би хэлнэ.”

9. Вилл Гилес

10. Жэймс Либерона – Фик 

Тус бичлэгүүдийг мөн эндээс үзэх боломжтой. Суудлын бүсээ хэрэглэж хэвшээрэй!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.